Үйлдвэрлэгч нар “Таван Толгой Түлш” компанид уут шуудай, барьцалдуулагч, гутал, хувцас зэргийг нийлүүлнэ | DAAM.MN

04/03/2021 405

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн туган дор нэгдэж хамтран ажиллаж байгаа эх орны үйлдвэрлэгч нар олон бий. Тэд “Таван Толгой Түлш” компанид уут шуудай, барьцалдуулагч, ажилчдын гутал, хувцас, малгай, бээлий, маск гээд дотооддоо хийж чадах бүхнээ нийлүүлж байхаар боллоо. Учир нь “Таван толгой түлш” компани 2021 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаж цаашдын үйл ажиллагаандаа  импортын барааны татан авалтыг бууруулж үндэсний үйлдвэрүүдээ дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм.

Ийнхүү “Таван толгой түлш”  компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нар  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр жилдээ 1000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг “Таван толгой түлш”  компани эх орны  үйлдвэрлэгч нарынхаа зах зээлд томоохон боломжийг олгож байгаа юм.
Түүнчлэн үйлдвэрлэгч нарын хувьд  энэ хавраас эхлэн үйлдвэрээ бэлдэх, хүчин чадлаа нэмэх, өргөжин  тэлэх ажлуудаа яаравчлан хийж өвөлжилтийн бэлтгэл ажил базаах хэрэгцээ шаардлага гарч байгаа юм. “Таван толгой түлш” компанийн зүгээс  зохих шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаа үйлдвэрлэгч нарт дуулгаж байлаа.
Жилд 6 тэрбум ам доллар гадагш импортын бараанд урсдаг гэсэн судалгаа байдаг. Энэ тоо цаашид ч өссөөр байх хандлагатай байгаа юм. Энэ тоо дүн нэмэгдэж гаднааэс хэт хамааралтай байх тусам валютын  ханш өсч төгрөгийн ханш суларсаар байх томоохон шалтгаан юм. Цаашид өргөн хэрэглээний барааны зардалд урсдаг валютыг дотооддоо эргэлдүүлдэн  үлдээж байвал олон мянган залуус үйлдвэртэй, ажлын байртай болж улс хөгжих эхлэл юм гэдгийг үйлдвэрлэгч нар онцлож байлаа.

 

 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч хүүхдийн 100 мянгыг хугацаагүй олгох тухай зарлиг Засгийн газарт хүргүүллээ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа за

16/04/2021

Эх орны торгон хил дээр хүү төржээ | DAAM.MN

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хи

12/04/2021

Монгол улсаас “Токио-2020” олимпд хүч үзэх 7 эрхтэй боллоо | DAAM.MN

“Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Казахстаны Алматы хотод

12/04/2021