Н.БАТСҮМБЭРЭЛ: ХҮҮХДИЙН ПАРКИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН ТАЛААР АТГ-Т ХАНДЖЭЭ

27/01/2020 313

Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн газрын 1995 оны үеийн нийт эбэлбэр газрын кадастрын зураг болон түүнээс хойш хийсэн газар олголт, шилжүүлэлттэй холбоотой бүхийл мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ талаар тэрбээр “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн асуудлыг НИТХ-ын төлөөлөгчийн хуваариар хөндөж тавьсан. Учир нь Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотод хүүхдэд зориулсан тоглоомын газар байхгүй байж болохгүй. Дээрээс нь хүүхдийн паркийг 2005 онд шинэчлэн зохион байгуулах нэрийдлээр татан буулгаж, бусадтай хамтарч хувийн компани байгуулсан асуудал нь хуульд нийцсэн эсэхийг, газрыг худалдаж, бусдад шилжүүлсэн, газар дээр нь зочид буудал барьсан гэх асуудлыг судалж үзнэ. Холбогдох байгууллагууд руу албан хүсэлт илгээж, шаардлагатай материалуудыг олж авсан. Үүнийгээ АТГ-т мэдүүлэг өгсөн. Тийм учраас хуулийн байгууллага шалгаж, үнэн тогтоох байх.

Ер нь нийслэлд зориулалтын бусаар болон хууль зөрчин олгосон, нийтийн эрх ашгийг хохироосон, хот төлөвлөлт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчсөн газрын асуудлууд өнөөг хүртэл байсаар байгааг шуурхай, ил тод шийдвэрлэж ажиллах нь зүйтэйг сануулж зарим зөрчлийг арилгах нь зүйтэй. Үүнээс гадна стадионы хажуугийн газрууд хэрхэн яаж алга болоод, яагаад орон сууцууд баригдаж байгааг болон паркийн газрыг зарна гэсэн зар хэрхэн түгснийг холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулна” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо | DAAM.MN

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог б

21/10/2021

НОК: Хүнд хэлбэрийн оноштой өвчтөний тоо нэмэгдэж байна | DAAM.MN

НОК-оос цар тахлын үед хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулал

21/10/2021

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв | DAAM.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.10.21

21/10/2021