УХАНЬ ХОТ ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙГ АВЧРАХ ОНГОЦЫГ БНХАУ-ЫН ТАЛ НЭВТРҮҮЛЭХГҮЙ ГЭЖЭЭ

28/01/2020 97

Засгийн газар энэ сарын 26-нд БНХАУ-ын Ухань хот буюу коронавирусийн шинэ халдварын голомтод буй 31 монгол иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргасан. Үүний дагуу өчигдөр 11.00 цагт манай улсаас МИАТ компанийн онгоцыг нисгэхээр төлөвлөсөн ч БНХАУ-аас халдварын голомт руу нэвтрүүлэхгүй гэсний улмаас өчигдөр онгоцоо нисгэж чадаагүй байна.


Манай улсын Засгийн газраас БНХАУ-ын талтай холбоо тогтоож, иргэдээ эх оронд нь авчрах өөр ямар арга байгааг судалж буй аж. Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын тал тэдгээр иргэдийгш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулж байж явуулна гэх хариултыг өгсөн байна. 


Ухань хотод хөл хорионд орсон нэгэн монгол оюутан “Би сургуулийнхаа дотуур байранд байрлаж, гадагшаа огт гарахгүй байна. Энд байгаа монголчууд ч тус тусын байрандаа хөл хорионд орсон. Хүнс, цэвэр усны нөөц дуусаж буй. Анх хэдэн ширхэг амны хаалт худалдаж авсан. Түүнийгээ л хэрэглэж байна. Мөн зах, худалдааны төв, дэлгүүрүүдийн хүнс ховордлоо.

Уханьд амьдарч буй иргэдийг хариуцсан хүмүүс биднийг Монгол руу авч явах талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй. Бусад улс орон иргэдээ авч байгаа. Гадуур өвчлөл ямар байгааг мэдэхгүй ч бүх зүйл хорионд орсон” гэлээ.

Холбоотой мэдээ

Дэлхийн брендүүд “Мон Ирээдүй” ХХК-ийн боловсруулсан арьсыг сонгож байна | DAAM.MN

       Монгол улсын стратегийн гол түүхий эд нь уул уурхай, ашигт малтмал бус мал аж ахуй байх учи

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Хурдан мориноос унасан хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэж аавд нь хэлжээ | DAAM.MN

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач

13/07/2021