АНУ-С ​Доктор Д.Наранбаатар: Бидний дархлааны систем коронавирусийг дарах чадвартай

28/01/2020 360

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг доктор Д.Наранбаатар АНУ-аас хүргэж байна. Тэрээр АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн “CDC”  мэргэжилтнүүдийн гаргаж буй албан ёсны мэдээллээс үндэслэн дараах зөвлөмжүүдийг гаргаж байгаа аж.

-Гараа сайтар савандаж угаах хэрэгтэй. Хамгийн багадаа 20 секунд болон түүнээс дээш хугацаанд сайтар савандаж угаах, гар угаах боломжгүй үедээ халдваргүйжүүлэгч, санитос хэрэглэх

-Амны хаалт маск зүүх

-Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх. Ашигласан амны алчуур болон цаасаа хогийн саванд хийх

-Мах, өндгийг гүйцэд болгож идэх, шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх

-Гэр орон, албан тасалгаагаа сайтар ариутгах, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх

-Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх

-Арьс, салстаа гэмтээхгүй байх

-Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх

-Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх, хувийн ариун цэврээ сайтар сахихыг зөвлөж байна.

Түүнчлэн коронавирусийн эсрэг вакцин одоогоор гараагүй байгаа ч бидний дархлааны систем тус вирусийг дарах чадвартай тул дархлаагаа дэмжиж, сайжруулахыг зөвлөж байгаа юм. Үүнд:

-Дасгал хийх

-Сайн унтаж амрах

-Дархлаа дэмжсэн хүнс хэрэглэх

-Ууланд алхах

-Архи уух нь дархлааг унагадаг учир архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх

Мөн коронавирусийн халдвар авсан хүн бүр нас барахгүй тул айж сандарч, худал мэдээлэлд итгэж болохгүй. Ойрын хугацаанд Хятад улс руу болон Ухань хот руу яваад ирсэн бол нийгэмд хүлээсэн үүргээ ухамсарлаад эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэйг сануулж байна.

Холбоотой мэдээ

Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй | DAAM.MN

Сүүлийн 14 хоногт 2,661 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээ

07/06/2021

Н.Түвшинбаяр: Гунигт үйл явдал шүүхээр шийдэгдэх хүртэл ажлаа үргэлжлүүлж, олимпд амжилт гаргахад анхаарна | DAAM.MN

Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлөөс Н.Түвшинбаярыг олимпын хорооны ерөнхийлөгчөөс

04/06/2021

Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгье гэжээ | DAAM.MN

Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн

27/05/2021