Т.Чимгээ: Б.Амгаланбаатарын хэлсэн нотлох баримтаас өөр нотлох баримт байхгүй | DAAM.MN

08/03/2021 398

С.Зориг агсны хэргээр буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ:2015 оны наймдугаар сарын 31-нд Төв аймгийн цагдан хориход хоригдсон. Маш хэцүү нөхцөлтэй байсан. Гурван сарын хугацаанд ариун цэврийн хэрэгсэл байхгүй, усанд орж болохгүй, хоол хүндний асуудал хүнд, дотроо шээж баадаг. Агааржуулагч байхгүй ийм газар есөн сар хорьсон. 407-р анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Нөхцөл байдал дээрдээгүй. Дарамт шахалтанд долоон сар хоригдсон. Одоо харин 401-р ангид ирж, орчин нөхцөл өөрчлөгдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Миний амьдралын таван жилийг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон.Тарчлаан зовоож, тамласан, хар дарсан зүүд шиг таван жил өнгөрч байна. Намайг энд ирээд нэг жилийн дараа миний том охин ослоор өнгөрсөн. Охины минь нас барсан хэргийг би энэ хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Би энэ хэргийг дахин шалгуулмаар байна. С.Зоригийн хэрэгт ганцхан Б.Амгаланбаатарын хэлснээр нотлох баримт болгосон. Өөр нотлох баримт байхгүй.

Холбоотой мэдээ

Дундговь аймагт таван хүн нас барж 81 хүн одоо болтол сураггүй хэвээр байна | DAAM.MN

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээллээ.

15/03/2021

Х.Тэмүүжин: Зарим нэг хүмүүст Зориг агсны амь насаа алдсан энэ хэрэг илрэхгүй байх тусмаа сайн | DAAM.MN

Т.Чимгээг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой хуульчид байр сууриа илэрхийлж эхэлж байна. Хууль зүй

12/03/2021

Т.Чимгээ: Б.Амгаланбаатарын хэлсэн нотлох баримтаас өөр нотлох баримт байхгүй | DAAM.MN

С.Зориг агсны хэргээр буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ:2015 оны наймдугаар сарын 31-нд Төв аймгийн

08/03/2021