Э.Цэрэн: Рикийн ногоон нүд ихэд томорч, Цэрээн чи өөрийн ухаантай байна уу? гэсэн | DAAM.MN

09/03/2021 27920
Цэнхэр үст Э.Цэрэнгийн  үрчилж авсан охин нь хавсарсан олон хүнд өвчтэй байсан тул эмнэлэг , асаргаа сувилгаанд нь олон жил хөөцөлдөж  явсны эцэст асрах газар  охиноо өгөх тухай шийдвэр гаргаж байжээ. Гэвч нөхрийнхөө хэлснээр  бодлоо өөрчлөн охиноо  дэргэдээ үлдээж байсан  тухайгаа ингэж  хуучилжээ.
2005 оны 01 сарын 10 ны өдөр би Батзоригын нэрэмжит гэрэл зургийн уралдааны Хөрөг ангилалаар 1 р байр санаандгүй эзэлж медалиар шагнуулав. Энэ өдөр би эхдээ хаягдсан охин олсон нь бидний гурав дахь хүүхэд байв. Харамсалтай нь, тэр төрөлхийн маш олон өвчтэй байж 2 насандаа Солонгос улсад зүрхний хагалгаанд орсон нь амжилтгүй болсноор өнчин тархи нь гэмтэж охин насан эцэслэтлээ унтаа болсон юм. Хуулиараа Монгол хүүхдийг Гадаад хүнд үрчлүүлэхгүй гэсээр бүүр хойно 5 настайдаа ээж болох Цэрэндолгороор овоглогдсон. Аавдаа онцгой хайртай эрх нэгэн байсан.
Үрчлэх асуудал, эрүүл мэндийн асуудал, асаргаа сувилгааны асуудлууд маш хүнд байснаас шантарсан би нэг удаа Рикд охиноо асрах газар өгөх санал гаргав. Рикийн ногоон нүд ихэд томорч … Цэрээн чи өөрийн ухаантай байна уу? гэлээ. Би ухаантай байна, ядарч байна, хэцүү байна гэлээ… Рик өвдгөн дээр минь гараа тавин нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ..Цэрээн, ээждээ нэг хаягдсан хүүхдийг чи бид хоёр хоёрдахь удаа хаяна гэж байхгүй… чи яаж ингэж ярьж чадаж байнаа??? Энэ хүүхдийн амьдрал сүйрнэ! Чи бид хоёрт тийм эрх байхгүй!!! Хоёулаа даваад гарна. Хэрэв чи бид хоёр татгалзвал насан турш жаргахгүй… чи ийм бодол тээж болохгзй, би гуйя гэснээр би ч өөрөөсөө ичиж охиноо насан эцэслэтэл хамт байсан. Эргээд бодоход 5 наснаас доош гурван хүүхэд, ажил гээд их ядарч байсан санагддаг.

Холбоотой мэдээ

Ж.Ичинхорлоо: Алуурчин цэргүүд дүүг минь хөнөөгөөд малчин айлд очиж аминдаа хайртай юу гэж сүрдүүлсэн гэсэн | DAAM.MN

Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг сүүлийн хэдэн өдрийн дуулиануудад дарагдаж, замхрах тийшээ

23/04/2021

УОК: Иргэдэд санхүүгийн дэмжлэг нэмж үзүүлэхгүй | DAAM.MN

УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 1

23/04/2021

Сүүлийн дөрвөн хоногт голын болон тогтоол усанд бага насны зургаан хүүхэд живж, амиа алджээ | DAAM.MN

Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усан

23/04/2021